Мэргэжлийн сумогийн Аки башё буюу есдүгээр сарын найм дахь дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 800 дахь даваагаа авч бас нэгэн дээд амжилтын эзэн боллоо.

Энэ өдөр Монголын хоёр Их аварга учраа бөхөө давж тус бүр 50 хувийн амжилтаа хийсэн юм. Харин энэ өдрийн барилдаанд 72 дахь Их аварга Кисеносата,Тамаваши Б.Мөнх-Оргилд унаснаар 6 даваа, 2 унаатай боллоо. Мөн Озэки Такаясү, Шодай-д өвдөг шороодсон бол Гүржийн бөх шинэхэн Озэки Точиношин Гойэдо-д унаж 6 даваа, 2 унаатай боллоо.