Сүүлийн үед цахим ертөнцөд ихээхэн идэвхтэй оролцон өөрийн албан ёсн хуудсаараа үгээ илэрхийлэх болсон БНН-ын дарга Б.Жаргалсайхан Ардчилсан намын талаар 2020 оны сонгуультай холбогдуулан үзэл бодлоо ингэж илэрхийлэв

Өөрийгөө аймаар мангар ухаантай гэж боддог Р.Амаржаргал "АН 2020 оны УИХ-д тасархай ялна" хэмээн мэдэгджээ. Энэ нам юу хийсэн гэж ялах гээд байгаа юм бэ. Ямар нүүр байгаа юм бэ. Хувааж цохисон бондууд, Дубайн гэрээ, Цэвэр агаар сангийн хулгайг ард түмэнг мартсан гэж үзсэн үү.

МАНАН бүлэглэл Засгийн эрхэнд ээлжлэн гарах болгондоо ядуурал, сүйрэл, ажилгүйдэл, өр зээл бий болгосон. Өнгөрсөн жил Р.Амаржаргал хэвлэлд "Ядахдаа Амаржаргал шиг бай" гэсэн стандарт тогтоомоор санагддаг" гэж ярьсан. Р.Амаржаргал 1999 онд Ерөнхий сайд байхдаа 50 суудалтай АН-ыг УИХ-д нэг суудалтай болгож, эдийн засгийн уналтыг бий болгосон түүхтэй шүү. Албан тушаал өгөхгүй бол уурладаг, амбиц хөөдөг, худлаа мэдэмхийрдэгээ стандарт гэх үү.

АН-ынхан "Бид 2020 онд ялна" гэж цээжээ дэлдээд МАН-ынхан "2024 онд бид ялна" гэж төлөг тавиад байх юм. Ард түмнийг мартамхай гэж доромжлох "Буцалгаад шөл гарахгүй, буурал болсон ч хулгайч зангаа тавихгүй" намуудыг яах вэ. Ээлжилж идэж уудаг намуудыг эрх мэдэлд хүргэж эрхлүүлээд байх уу гэдгээ ард түмэн бодох цаг болжээ. Хулгайлсан мөнгөнөөсөө арав хорин мянгат тарааж санал аваад сурчихсан учраас ийм итгэлтэй ярьдаг байх даа.