"Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгтэй хайрын романс үүсгэснээр шар хэвлэлийн бай болж олонд танигдаад байсан Т.Энхтүвшин гэх модель залуу хэдийн ганц бие амьдралыг сонгосон билээ.

Тэрээр жүжигчин А.Гэрэлцэцэгтэй нэр холбогдохоос өмнө Дариа гэх өөрийн үеийн загвар өмсөгч охинтой багагүй хугацаанд үерхэж байжээ.

Т.Энхтүвшингээс салснаас хойш Дариа нилээдгүй хугацаанд ганц бие амьдралаар явсан ч өдгөө хайртайгаа учирсан гэнэ. Тэр бүү хэл удахгүй ээж болохоо хүлээж суугаа ажээ.