Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал Хүүхдийн ордны хурлын танхимд үргэлжилж байна. Бага хурал нийслэл дэх МАН-ын 36 мянган гишүүний төлөөлөл болох 368 гишүүнээс 333 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд хурлаар намын хяналтын хорооны тайланг хэлэлцэж, нийслэлийн МАН-ын шинэ даргыг сонгох юм.

Бага хурлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээсэн юм. Харин хурлын явц ширүүсэж магадгүй байгаа аж.  Энэ удаагийн Нийслэлийн монгол намын хорооны даргыг тодруулна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлж байгаа бол заалнаас Д.Сумьяабазарыг өрсөлдүүлнэ гэх мэдээлэл байгаа. 

Одоогоор хурал болж байгаа газар руу нийслэлийн иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хувийнхаа хамгаалалтын албаны залуусыг хуралд дуудсан гэх мэдээлэл гараад байна.