Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сочигийн олимпийн нээлтэд оролцоно. Маргааш эхлэх цагаан олимпийн нээлтэд дэлхийн 60 гаруй орны Төрийн тэргүүн оролцох бөгөөд манай Ерөнхийлөгч өнөөдөр зорих юм.

Монгол Улсаас энэ удаагийн олимпт гүйлтийн цанын төрөлд Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар хурд хүчээрээ өрсөлдөнө. Манай баг тамирчдын тэмцээн энэ сарын 14-15-нд болно. Мөн олимпийн нээлтэд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцох аж.

Улаанбаатар төмөр зам Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг 70 ажилтнаа Сочигийн олимп үзэх эрхээр шагнасан. Шагналыг эзэд өнөөдөр ОХУ-ын Сочих хот руу явах юм байна.

Манай улсын тамирчид өвлийн олимпт өмнө нь  биатлон, тэшүүр, шорттрейк, цанын төрлөөр оролцож байсан билээ.

Х.Даваа