АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп:

-Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол орны соёл, уламжлалын талаар сохирхож асуув.

Дэд ерөнхийлөгч Маик Пэнс:

-Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистанд Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд байртай байна.

-Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна.

-Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.

Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео:

-Монголын зэвсэгт хүчин Афганистанд гүйцэтгэж буй албыг үргэлжлүүлэх тухай танай шийдвэрт талархал илэрхийлье.

-Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна.

-Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал.

Сенатын танхимын гишүүн Дан Салливан :

-Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа. Би энэ хуулийн төслийг Сенатад танилцуулагдахад нь бүрэн дэмжинэ.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким:

-Монгол Улсад эдийн засгийн олон эерэг үр дагаварууд гарч байгаад баяртай байна. Гадаад, дотоод хөрөнгө оруулалт өссөн, экспорт нэмэгдэж байгаад баяртай байна.

-Улс төрийн хувьд дарамт их байх ч та бүхэн эдийн засгийн реформууд, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна.

ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард:

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттэй хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх чармайлт мэдээж их нөлөөлсөн.

- Үр дүн нь бид бүгдийн хамтын амжилт юм. Эдийн засгийн уналтыг авч гарч чадсандаа баяртай байна.

- Монгол Улс өрийн хэмжээгээ бууруулахад ихээхэн амжилт олж байгаад талархал илэрхийлье. Эдийн засгийг тогтворжуулах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал гэдэгт бид санал нэгдлээ. Та бүхэнд амжилт хүсье.