Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-нд эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд 24 байгууллагын 140 орчим тамирчин оролцож байна. Гавьяат тамирчин Н.Төгсцогт, олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, Э.Идэрхүү, Б.Түвшинбат зэрэг жин жингийн шилдгүүд долоон өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

-60 кг жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Отгондалай эхний тойрогтоо ялалт байгууллаа. Тэрбээр өрсөлдөгчөө гурван үеийн турш дөрвөн ч удаа хүн цохилтонд оруулсан.

Харин Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогт мөн л ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч нь Сонгинхайрхан дүүргийн Хөх чоно клубын тамирчин н.Лхагважаргалтай оноо таарсан юм. Тулааны хоёрдугаар үе эхлээд удаагүй байдтал н.Лхагважаргалын хөмсөг задарч, хэд хэдэн хүнд цохилтонд орсон учир шүүгч эмчийн шийдвэрээр тулааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж Төгсцогт яллаа.

Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилсээр байна.

Д.Ана