Э.Содномпилжээ Азийн паралимпийн наадмын аварга болов

“Жакарта-2018” Азийн паралимпийн наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд МУГТ Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ. Тэрбээр 244 кг-ыг өргөснөөр Азийн наадам болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дээд амжилтыг эвдсэн байна. Мөн дэлхийн рекорд 243 кг-ыг байсныг 1 кг-аар ахилулж, шинэчлэн тогтоожээ.




Ийнхүү Азийн паралимпийн наадамд өрсөлдөж буй Монголын баг тамирчдын тав дахь медалийн өнгийг “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, дэлхийн цомын гурван удаагийн аварга Э.Содномпилжээ алт болгон хувиргаж чадлаа.