"F studio"-ийн бүтээл "Параллель ертөнц" инээдмийн уран сайхны киног үзэж амжаагүй бол та гэртээ тухлан сууж үзэх боломжтой болжээ. 

Монголын хамгийн анхны сүнстэй инээдмийн кино гэдгээрээ онцлог уг бүтээл 10 дугаар сарын 16-наас буюу өнөөдрөөс эхлэн Юнивишн, Скаймедиа, DDISH, LOOKTV -н видео санд орлоо. 

Инээдмийн төрлийн уг киноны найруулагчаар Ц.Амартүвшин болон Б.Ганчулуун нар ажилласан бол гол дүрд СТА, жүжигчин Б.Барслхагва тогложээ. Үүнээс гадна "+17 цувралаар" олны танил болсон жүжигчин Цогтоо, Жижгээ, Эмоци продакшний жүжигчин Нямка, Маск продакшний жүжигчин Ц.Ганзориг, жүжигчин Э.Одбаяр зэрэг уран бүтээлчид тоглосон.  

Инээдэм, ухаарал хайрлах "Параллель ертөнц" киног та хайртай дотны хүмүүсийн хамтаар гэртээ тухлан сууж үзээрэй