Би өчигдөр, өнөөдөр хоёр амьдралынхаа хамгийн том сонголтоо хийлээ. Сайн ханьтай байна гэдэг амьдарлынхаа 80%-г олсонтой тэнцдэг гэж сонсож байсан.

Би нөхрөө хэзээ ч намайг хуурахгүй гэдэгт нь хамгийн ихээр итгэж байсан . Хүний итгэлийг ингэж алдаад ч байхдаа яахав дээ. Тэр хүүхэнтэй нь ч уулзаж үзлээ. Сурцтай гар байна оо. Өөдөөс хараа л инээгээ л, тайван байгаач чи гэж ирээ л. Олон эрийн өвөр дамжиж эхнэрээс нь салгаж хамт байгаа эмэгтэй та зовлонг нь амсах болно. Тийм эмэгтэй хүнийг сонгож тэнэгтэж байгаа залуу та шалдаа буугаад уйлаад ирэх цаг нь ирвэл би чамаас аль хэдийн холдсон байх болно.

Ямар хэцүү байдгийг би сая л ойлголлоо. Галзуураад бачимдаад хэцүү байдаг юм байна. Яаж тэсэж яаж мартах вэ. Бүхэл бүтэн хүнийг мартанаа гэдэг үнэхээр аймшигтай санагдаж байна. Хамар доороосоо юу ч гадарлаагүй байсаар алдах гэж дээ. Бичээд байвал зөндөө юм байна оо. Гомдсон гомдолоо бүгдийг нь бичээд бүх болсон зүйлийг бичээд тайвширдаг бол яг одоо түүнийг л хүсч байна.