ХУД-ийн 34-р дунд сургуулийн төгсөгчид хамтран тус сургуулиас тэтгэвэрт гарсан биологийн багш Г.Наранцэцэгт байшин барьж өгчээ.

Тодруулбал, 1992 оны 8а ангийнхны санаачилгаар анги дааж авсан багш Г.Наранцэцэгтээ зориулан 34-р сургуулийн үе үеийн төгсөгчид хамтран байшин барьж өгсөн байна.  Хайрга, блок, хаалга цонх зэргийг нь анги ангиараа хариуцсан 9 хоногт байшинг барьжээ. Ингэхдээ 34-р сургуулийн төгсөгчид ажлаасаа тарж ирээд бөөндөө үүр цайтал барилга барьсан байна.

Багшдаа байшин барьж өгөх 1992 оны 8а ангийн санаачлагыг 1999 оны 10б, 2005 оны 10б, 2011 оны 10а ангийнхан дэмжиж оролцсон. Тэд  эрдэм заасан ачит  багш нартаа боломжоороо туслахыг бусдад уриалсан юм.