2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр мандтугай.мн цахим сайтад "Залхаан цээрлүүлэлтээр ард иргэдээ дарамталсаар байх уу, хэсгийн төлөөлөгч өө" гэх гарчигтай мэдээлэл цахим орчинд тарсан.

Уг бичлэгт Х.Бат-Ялалт тус сайтын сэтгүүлчийн хамт иргэн Д.Доржийг хэргээр Булган аймгийн Гурван булаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгатай уулзсан байдаг. Бичлэг цахим орчинд цацагдснаас хойш олон хүн сөрөг сэтгэгдэл үлдээж байсан юм. Энэ явдлаас хойш 10 хоногийн дараа тус сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга автын ослоор амиа алдаж эхнэр болоод дөрвөн нялх үрээ орхин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. 

Түүний үхлийг сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас авто осолд орсон хэмээн ар гэрийхэн нь үзэж байгаа юм. 

Талийгч нас барснаас хойш түүний нэг сар 15 хоногтой хүүгийн биеийн байдал хүнд байгаа ба ЭНЭШҮТ хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хүүгийн өвчний онош нь шарлалт хүндэрч элгэндээ нөлөөлсөн гэнэ. Хүүд эмчилгээ хийгээд дээрдэхгүй бол хагалгаанд оруулах шаардлагатай хэмээн үзжээ. 

Харин нөхрөө алдснаас хойш дөрвөн нялх хүүхэдтэйгээ үлдсэн бүсгүй шокын байдлаас гарч чадалгүй сэтгэл санаа хүнд байгаагийн дээр бага хүү нь ийнхүү өвдсөн учир яах учраа олохгүй шаналж яваа юм. 

Түүнд сайхан сэтгэлт "Аав нарын групп"-ын хамт олон "Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп"-ын гишүүд нэгдэн эхний ээлжинд хэрэгтэй байгаа хүүхдийн памперс, салфетка, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн авч өгөн, өдөр бүр хуваарь гарган хоол цай дөхүүлж эргэж тойрч сэтгэл санааны дэм өгч байгаа ажээ. 

Сайхан сэтгэлт Монголчууд та бүхэн талийгчийн эхнэр болоод бяцхан үрсэд туслахыг хүсвэл Хаан банк: 5752094883 Энхдолгор гэх дансанд хандив өгч болох юм байна. 

www.Seen.mn