Энгийн Boeing 787 онгоц  240-335 зорчигч тээвэрлэдэг. Тэгвэл VVIP  Boeing 787  онгоц 30 хүний суудалтай. Уг онгоц тогтмол нислэг үйлдэхгүй бөгөөд зөвхөн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал та Лондон хотоос Нью-Йорк хот орох бол уг онгоцны түрээс  206 000 ам.доллар болно. Тохилог хаус шиг энэхүү онгоц АНУ-ын ерөнхийлөгчийн онгоцны дэргэд тансаг юм. Найман унтлагын өрөө,  хэд хэдэн ариун цэврийн өрөөтэй бөгөөд дээд зэргийн тохижилттой аж.