Тесса Снидер гэх бүсгүй 11 насандаа хорт хавдарын улмаас өрөөсөн хөлөө тайруулжээ. Харин үүнээс хойш тэрбээр амьдралын төлөө улам ихээр тэмцэн зүтгэсээр өдийг хүрчээ.

Хиймэл хөлтэй ч гэлээ олон ажлыг амжуулахаас гадна хоёр хүүхдийн ээж болсон тэрбээр загвар өмсөгчөөр ажилладаг байна. 18 жилийн турш хиймэл хөлтэй явж байгаа ч үүндээ огтхон ч түүртэлгүй бүүр загварын тайзнаа алхдаг халуухан ээж болжээ.