Нөхрөөсөө 5 төгрөг илүү олдогтоо эрдэж чамтай чамгүй амьдарна гэж их хэлдэг байлаа. Одоо бодох нь ээ хүндлэл гэдэг чанараа олон дахин гээснээ мэдрүүлсэн учраас нөхөр маань надаас залхаад салсан байх...

Мэдээж би тэрэнтэй тэрэнгүй амьдарч чадаж байна. Гэвч тэрний орон зайг алхам дутамдаа үгүйлж байна. Гэр нэг л зэврүүн хүйтэн, хоол хийхэд хөлсөө гартал идээд баярлах хүнгүй, хугарсан салсан юмыг эвлүүлээд тавьчих чадалгүй, ядарснаа хэлээд эрхлэх хүнгүй... Би эр нөхөртэйгээ асуудалтай байгаа эхнэрүүдэд захих гэсэн юм. Нөхрөө зүгээр л хайрлаарай, хэцүү байсан ч хайрлаарай. Тэднийг гүйцэхээр бидний хайрыг татах залууг ахиж хэзээ ч олж чадахгүй учраас зүгээр л хайрлаад үзээрэй. Хайртай хүмүүс тусдаа байна гэдэг үнэхээр утгагүй гунигтай зүйл шүү.