Оросын "Нива" автомашиныг манайхан сайн мэдэх билээ. Тэгвэл хуучны загвараа шинэчилж эрс өөр, орчин цагийн хэв маягтай болсон тус машин удахгүй Оросын замын хөдөлгөөнд оролцохоор болжээ. 

Москва Мотор Шоу арга хэмжээний үеэр тус машины шинэ загварын танилцуулсан байна. Зөвлөлтийн үеийн Нива машины гадна хэлбэр тун шинэлэг барууны машины өнгө төрхтэй болсон бол нүүр хэсэг нь догшин ууртай араатаны төрх шиг болжээ. Энэ загварыг хоёрдугаар үеийн загвар болох Дастер-ийн загвар дээр үндэслэн гаргажээ. 

Одоогоор шинэ загварын Нива машиныг хэдийнээс эхлэн олноор нь үйлдвэрлэлд оруулах талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа аж. АВТОВАЗ компанийн урьдчилсан төлөвлөгөөгөөр 2021 оны эхээр тус загвар болно болох гэнэ.