Хятадын Чунцин хотод хутгаар зэвсэглэсэн нэгэн эмэгтэй цэцэрлэг рүү дайран орж 14 хүүхдийг хутгалж, гэмтээсэн хэрэг гарчээ.

Халдлаганд өртсөн Юнун нью сентьюри цэцэрлэгийн хүүхдүүд 9:30 минутын үед өглөөний дасгалаа хийсний дараа ангидаа орж ирээд байх хугацаанд энэ хэрэг гарсан байна.

Тус хэрэг Чунцин хотын 30 сая гаруй иргэдийг цочирдуулсан бөгөөд гэмт этгээд 39 настай нэгэн аж. Тэрээр 14 хүүхдэд хүйтэн мэсээр халдлага үйлдснээс хоёр хүүхэд нь амиа алдсан гэдгийг CNN мэдээлжээ. Бусад хүүхдүүд хүнд болон хөнгөн гэмтэл аваад байгаа юм. Хэргийг тус хотын цагдаагийн байгууллага шалгаж байгаа ажээ. 

www.Seen.mn