Сайн байцгаана уу? Надад зөвлөөч ! Би долоон жилийн өмнө нэг залуутай үерхээд амьдралын шаардлагаар салсан гэхүүдээ би хаягдцан юм.

Би үнэхээр их хайртай байсан салснаасаа хойш 2 жил уйлж унжиж яваад одоогийнхоо нөхөртэй танилцаж байсан юм. Би одоо гэр бүлтэй хүүхдүүдтэй маш сайн ханьтай. Гэтэл жилийн өмнө өмнөх найз залуу маань гэнэтхэн залгаад уучлалт гуйгаад би сандарсандаа юу ч ярьж чадалгүй тасалчихсан тэгсэн саяхан нэг хурлын үеэр санаандгүй тэрэнтэй таараад уулзсан би их догдолж сандарч байсан зүгээр л өөрийгөө одоо хүртэл тэр хүнийг санадаг гэдгээ мэдсэн.

Тэрнээс хойш хэд хэд уулзахад өнөөх маань зүгээр л унтах хэвтэх тухай л ярьж байсан. Миний хувьд нөхөр хүүхдүүдээ бодоод тэр хүнтэй тэгж явах хүсэл байхгүй уулзаад салах бүртээ дахиж уулзахгүй гэж бодох хирнээ л тэр хүн лүү тэмүүлээд уулзмаар санагдаад байх юм. Би яах ёстой вэ? Битгий их хараагаарай би өөрийгөө мэдэж байгаа