Австралийн Сидней хотоос эхлэлтэй “Эх дэлхийн цаг” арга хэмжээг манай улс 4 дэх удаагаа зохион байгууллаа. Уг арга хэмжээ гуравдугаар сарын 23-нд 19.30-21.30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болсон билээ.

Цаг уурын өөрчлөлтөөс болж хувьсан өөрчлөгдөж буй эх дэлхийгээ аврах хамгаалах хүсэл зорилготой хэн бүхний өмнө энэхүү арга хэмжээ нээлттэй. Дэлхийн байгаль хамгаалах сангаас санаачлан хэрэгжүүлдэг энэхүү арга хэмжээнд өнгөрсөн жил урьд өмнө байгаагүйгээр буюу 150 орны 6494 хот суурингийн иргэд гэрлээ унтрааж “Эх дэлхийн цаг”-т оролцсон юм.

Ингэд тус арга хэмжээний фото сурвалжлагыг хүргэж байна