Энэ сарын 27-нд хурдан морь унадаг байсан  13 настай хүү өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг  гарчээ. Талийгаач Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр Хүнхэр шанд гэх газарт нутаглаж байсан нэгэн алдарт уяачийн хурдан хүлгүүдийг унадаг байсан гэнэ.

Р нь морины жүчээнд малын уяагаар өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байсныг хөрш айлынх нь хүн олж цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Хүү яагаад амиа хорлох болсон шалтгаан нөхцлийг аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Эх сурвалж: www.updown.mn