Ерөнхийлөгч Х.Баттулгын удирддаг МоАХ УИХ-ыг тараах өлсгөлөн зарлана
2018/10/31
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрсдөө тарах санал гаргахыг санал болгосон зөвшилцөх бичгийг 10 сарын 29-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.
Уг бичигт: "Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн “иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж” тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амласан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг дахин олгосон.
Иргэдэд танилцуулж, иргэдээрээ дэмжүүлсэн намын мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэй байгуулсан гэрээ гэж үзэж болно. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа.
Тухайлбал энэ жилийн төсөвт олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг улс орны эдийн засгийг туйлдуулах, хууль зөрчсөн олон асуудал байгааг засаж, залруулах зорилгоор миний бие Улсын Их Хуралд байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдад тухайлан хандсан боловч үр дүнд хүрээгүйгээр барахгүй хэлэлцүүлгийн шатанд 404 барилга, арга хэмжээ нэмэх, улмаар “гишүүний мөнгө”-ийг 3 тэрбумаар нэмэгдүүлэн 8 тэрбум болтол нь өсгөх санал гарч, Улсын Их Хурлын гишүүдийн хувийн явцуу ашиг сонирхлоор шийдвэрлэгдэх нөхцөл бүрдээд байна.
Мөн
Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна.
Түүнчлэн 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхол бүхий концессын гэрээ байгуулсан зэрэг алдаатай олон бодлогынхоо үр дүнд огцорсон бол У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь Улсын Их Хурал, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна.
Сонгууль угтсан явцуу эрх ашгаар төсөвт хандаж улс орны эдийн засгаар тоглох, албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зэрэг байдалд бүрэн автаад байгаа гишүүд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг бүрэн алдагдуулж, Улсын Их Хурлын гишүүдээс бүрэлддэг төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд итгэх иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэгийг үгүй болгон, цаашид З дахь, 4 дэх Засгийн газрыг байгуулан ажиллуулсан ч улс орон хөгжиж, үр дүнд хүрнэ гэсэн баталгаагүй болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй" гэсэн байв.
Уг саналыг 5 хоногийн дотор хэлэлцэх ёстой тул МАН-ын Удирдах Зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хурал өнөөдөр болж, уг асуудлыг хэлэлцэх ажээ.
Мөн 1990 онд Ардчилсан хувьсгалыг зохион байгуулж байсан Монголын Ардчилсан Холбоо, Ардчилсан Социалист Хөдөлгөөн, Шинэ Дэвшилт Холбоо, Монголын Оюутны Холбоо хамтран УИХ-ыг тараах шаардлага бүхий өлсгөлөн зарлахаар болсон байна.
Ч.Явуу
sonin.mn
Bolor · 2018/11/01
Demjij bna huuli bus uildeluud ni nudnii umnu il bna shuu dee
zochin · 2018/11/01
ajil hiigeechee yun ulsgulun uimeen samuund urialaad bgaan be ev negdliig sahidag ajiltai bish biluu haana yavaagaa medehgui yumaa esvel adilhan hutlultsuud sain duraaraa urialaad ogtsor
Ee burham mini ee · 2018/10/31
Battulaga hiisen huuli bus uildlee bulahiin tuld mongoliin ard tumneer toglohoo bolij uzdee. Battulaga chi 9 havtas hergee ustgahiin tuld er ni yu ch hiij medeh ni ee. Chinii huuli bus asuudal bol gants Battulgiin asuudal. Harin chi olsoglond urailj sohoroor dugagch niigmiin har massiig hodolgovol 3 say irgediin erh ashgiin asuudal muugaar hondogdono oo. MoAH olson bizee Udirdagch urailsan bolohoor. Harin ardchilsan sotsialist hodolgoo,shine devshilt hodolgoon, Mongoliin oyutnii hodolgoonii udirdagchidiin tolgoi Battulgaas arai deer oyunlag gegee gereltei gej itgej baina. Neg hunii hiisen huuli bus uildliin ul moriig arilgah gej arai tenegtehgui bizee. Herev ta nar negdej ulsaa bujignuulval 3 saya hunii erh ashig hondogdoh bolnoo. Hor urshigiin tootsiin argagui ee
зочин · 2018/10/31
тарсан нь дээр хулгайч төрөөр яахийн
зочин · 2018/10/31
тарсан нь дээр хулгайч төрөөр яахийн
Иргэн · 2018/10/31
Энэ бол буруу асуудал шүү?! Тэгж ёстой болохгүйшдээ?!
Иргэн · 2018/10/31
Энэ бол буруу асуудал шүү?! Тэгж ёстой болохгүйшдээ?!
hulhiduulj bhdaa taarsan ym. · 2018/10/31
Chi ene 76-d shuluulj bhdaa taarsiin be. MAN garch irsnees hoish durtai huulia batalj bn. Olonh bolohoor ymar ch huuli asuudalgui batlagdaj bn. Uchnuun tatvar nemlee. Tsalin nemsen ch niigmiin daatgal orlogiin tarvaruud uslu. Benzin ch usluu. Gishuud mash ih hemjeenii mungu idej bn,. Nuden deer chin ilt bhad heniihee bugsiig dolooson bolohoor ingej bichij bgan. Zahialgat bugs doloogch gulug mini.
Zochin · 2018/10/31
Er n shaardlaguud bol zov,huleej avah avahgui olonhiin asuudal.2020 ond l zov buruugiin dungiin tavina bzdee
Zochin · 2018/10/31
Er n shaardlaguud bol zov,huleej avah avahgui olonhiin asuudal.2020 ond l zov buruugiin dungiin tavina bzdee
зочин · 2018/10/31
Хөөе Баттулгаа ард түмнээ өвлийн хүйтэнд бүү хагаралдуул.Өөрөө нэг их юм хийчихсэн юм шиг бусдыг элдвээр турхирхаа больчих.Энэ чинь улсын ерөнхийлөгчийн хийх ажил огтхонч биш.Яасан ч ичиж зовохоо мартчихсан ганц намын төлөө үхэн хатан явдаг,яасанч увайгүй хүн бэ Та
Bogo · 2018/10/31
Баттулгаа чи улс эх ороныг амгалан тайван байлгаад өгөөч өвлийн хүйтэн болж бна ард олныг битгий буруу зүйлээр уриалан дуудаад арай ядан өндийж байгаа эдийн засгаа ёроолгүй ангал руу унагах алхам бүү хийгээч... чи бол сонгогч түмний 30 хувийн төлөөл шүү дээ чамд тийм эрх байхгүй шүү...
Erdene · 2018/10/31
Жанхуу монголыг самарч эхэлвээ өөрсд иин эрх ашигааа хамгаалж байнааа ард иргэдийг сайхан турхирч хагалаж байна өнгөт хувьсгал гэх үү