Дуучин Б.Амархүү 2018 оны 02-р сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг дэх цэнгээний газрын үүдэнд өөрийн менежер Б.Г-ийн хамт хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож танхайрсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Шүүхээс  дуучин Б.Амархүү болон түүний менежер нарын гэм бурууг энэ сарын 12-нд 15:00 цагт  хэлэлцэх тов гаргалаа. 

Дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Г нар өс хонзон санаж хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож дух болон мөрний шөрмөс урагдал үүсэх хэмжээнд бэртээсэн нь цэнгээний газрын хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Тиймээс Б.Амархүүд Эрүүгийн хуулийн 11.4.1 Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Б.Амархүүгийн менежер Б.Г-д Эрүүгийн хуулийн 11.6.1 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.