Сайн байцгаана уу? Би та бүхэнээс нэг зүйл асуух гэсэн юм аа. Гэр бүл салалт, хардалт, араар тавилт биш. Би 23 настай эмэгтэй байна.

Нэг залуутай үерхээд 2 жил болж байна, хоёулаа хотынх болхоор хэн хэнийдээ очдог танилцсан гэхдээ хадаг гуйлга өгөөгүй байгаа. Гэтэл саяханаас манай хадмууд нэг л биш байгаад байсан чинь шүтэж хүндэлдэг бөө нь бид 2-г тохирохгүй зам нийлэхгүй хүмүүс байна гэсэн гэнээ. Өмнө нь ламаас асуухад бүгд л болно бүтнэ гэж байсан. Үнэхээр тийм зүйл байдаг юм болов уу? Би яах ёстой вэ? Бид хоёр бие биедээ маш хайртай бид хамтдаа уйлаад л уйлаад л хамт байх, хамт үлдэх арга зам хайгаад байна. Манайхан бол шүтлэг нтр сүр болдоггүй. Хадмынхан л зам нийлэхгүй бол сал нтр гээд байх шиг байна.