Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, шөнөдөө хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр байна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.