Сүхбаатарын талбайн хоёр талын замаар приус голдуу машинууд Монгол улсын далбааг намируулан,  сигналдаж, шатахууны үнийг буулгах шаардлага тавьж байна.

Дизель түлшний үнэ хоёр сарын өмнө 2125 байсан бол өнөөдөр 2350, АИ92 бензиний үнэ сарын өмнө 1820 байсан бол өнөөдөр 1976, АИ95 бензиний үнэ 2160-аас 2326 болж тус тус нэмэгджээ. Тиймээс жагсагчид шатахууны үнийг 1500 хүртэл буулгах шаардлага тавьж байна.  

Жагсаалыг зохион байгуулж буй Б.Цэгмэд: Тав хоногийн турш талбайг 07-11 цагийн хооронд гурав тойрно. Өнөөдөр бол зөвхөн нэг эгнээг хаагаад жагсаал хийж байна.  Жагсаалд оролцогчид нэмэгдэх юм бол нэмж эгнээнүүд хаагдах болно. Приус эзэмшигчдийн нэгдсэн группийн хамт олон өвөл жагсаал хийсэн. Тэгэхэд өвөл нэгдүгээр сард долоон хоног жагсаж  АИ-92 бензиний үнийг тогтоон барьсан.  Бидний зүгээс найман шаардлага тавьж байгаа.  Бид Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхтэй л уулзмаар байна.Бид Засгийн газрын тэргүүнтэй уулзах хүртэл жагсаалаа зогсоохгүй.

Приус голдуу байсан энэ жагсаалд оролцогчдын  тоо нэмэгдсээр байсан юм.  Жагсаалд оролцогчид  дараах уриалгыг  нийт жолооч нарт хандан гаргасан.