Өнөөдрөөс сурагчдын амралт дуусч хичээлдээ орж байгаа билээ. Тэгвэл дараагийн амралт буюу II улирлын амралтын үеэр сурагчдын урт хугацаатай амрах эсэх талаар Боловсролын яамны сайд мэдээлэл хийсэн байна. 

Энэ тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Хүүхдүүдийн II улирлын амралтыг 2 сар биш 1 сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой. Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан байгаа" гэлээ.