Сайн байна уу Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе Би та бүхнээс тусламж хүсч захиа бичиж байсан юмаа Герман явах гэж байгаа гэтэл мал болтлоо хууртсан найз залуугаасаа хөл хүнд болчихлоо яах вэ гэж асууж зөвлөгөө авч байсан та бүгдийг санаж байгаа байх гэж найдая

Та бүхнийхээ зөвлөгөөг аваад сэтгэл өөдрөг байсан.Гэвч санасанаар болдоггүй амьдрал хойно би үр хөндүүлсэн.Найз залуу маань хуурсан хэвээрээ л байсан бас үр хөндүүлэх гээд хөтлөөд эмнэлэг рүү алхсан би уйлаад л уйлаад л байсан тэгтэл намайг уйлаад байхаар авхуул гэж хэлж чадахгүй юм байна уг нь чинийхээ ирээдүйг бодсон юм гэсэн 4 удаа бүтээгүй хүүхэд дахиад хүрээд ирэхэд тэрнийг тэгж хэлнэ гэж бодоогүй тэнгэр ниргэх шиг л болсон. Тэгтэл хүүхдээ аваад герман явж бай хань нь араас нь очьё гээд л үнэхээр инээд хүрмээр юм их ярьсан за энэ ч яахав дээ тэр угаасаа хүн биш араатнаас ч дор амьтан байсан байна лээ.

Бас нэг нууц хаяг тэрэнд байсан дан хүүхнүүдтэй найз тэгээд бас болоогүй тэр дунд чаталдаг хүүхнүүд дунд намайг таньдаг хүн ч байсан өөрөөс нь эгч 3 хүүхэдтэй хүн ч байсан хоорондоо эхнэр нөхрөө яаж хуурснаа ярилцсан бас болоогүй ээ энэ хүний бэлэг эрхтэнг харая, хүсээд байна гэж нүцгэн зургаа өгөлцөж авалцсан ч чат байсан, бас эхнэртэй чинь хамаагүй ээ чат найз байя гэсэн өмнө нь надаа баригдаж байсан хүүхэн хүртэл байсан яриад л байвал их юм байна даа. Энийг бичдэг нь нөхөр минь болох гэж байсан энэ хүн адгуус хог шаар байсан ярихаас ч ой гутам гэхдээ бас арай л дэндүү хүүхнүүд байх юмаа. Ийм аймар авгайчуул хүүхнүүд бас байдаг юм байна. Тэдэнд нэр хүнд эмэгтэй хүний ариун чанар гэж даанч алга. Хүнд амсуулсан зовлон өөр дээр нь буудаг гэдгийг тэд санаасай. Үр хүүхэд хань ижлийнхээ хийморь сүлдийг бүү гутаагаасай л гэж хүсмээр байна. Би харин энэ бүгдийг орхиод явж байгаа. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье миний амссан зовлон уйтгар гуниг ийм муухай зүйлийг та бүхэн битгий амсаарай. Болохгүй бүхнийг орхиж сураарай баяртай тавилан заяа минь түшээд сайхан хань үр хүүхэдтэй болвол та бүхэнтэйгээ захиагаараа дахин уулзах тэр сайхан өдөр ирнэ гэж найдая.