Сүүлийн үед цахим орчинд үе үехэн харагдах болсон БНН-ын дарга Б.Жаргалсайхан өчигдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар уос оронд тулгамдаад буй асуудлаар ярьж байв. Түүний ярианы сонирхолтой хэсэг нь шатахууны үнэ эрчимтэй нэмэгдэж иргэдийн уур бухимдлыг хүргээд буй талаар ярьсан яриа байлаа.

"Гадаадаас авч байгаа юмны үнийг буулгах битгий хэл дотоодод үйлдвэрлэж байгаа юмны чинь үнэ өсөөд байна ш дээ. Махны үнэ байна, хүнсний үнэ байна. Энийг яагаад ярихгүй байгаа юм. Яагаад зөвхөн бензиний тухай яриад байгаа юм. Би ойрын хоёр жилийн дараа бензин хэрэггүй болчих байх гэж бодож байна. Тэрэнд хүмүүс нэг их юу яагаад хэрэггүй байх. Он гараад бензиний үнэ буцаад унаж магадгүй. Яагаад гэвэл дэлхийн бирж дээр бензиний үнэ унах хандлага байгаа. Яагаад гэхээр энэ хоёр онд цахилгаан асар их машин үйлдвэрлэлд орох гэж байгаа учраас. Тийм болохоор бензин бол сүртэй зүйл биш байх. Бензиний үнэ нэмэгдсэн ч гэсэн бид цалингаа нэмэх хэрэгтэй байна ш д. Цалингаа нэмчихвэл бензиний үнэ нэмэгдлээ нэмэгдлээ гэхэд таван зуун төгрөгөөр нэмэгдье гэж бодъё. Тэгвэл цалингаа нэмчих хэрэгтэй байна ш д. ОХУ-тай болзол тавих хэрэгтэй байна ш д. Яахаараа бид нар миллиард доллараа өгөөд Оросууд бид нараас аравхан долларын бараа авдаг юм. Энэ чинь дээрэм шүү дээ. Тийм учраас манай улс төрчид тэр Путинтайгаа ярьж энэ Монгол улсын худалдаа эдийн засгийн хоригуудыг авахуулах тухай ярихгүй бол бид харин ч энэ ОХУ-с оруулж ирэх шатахууныг багасгах хэрэгтэй. Магадгүй урд хөршөөрөө дамжуулаад Арабын орноос бензин бүтээгдэхүүн авч болно" хэмээсэн байна.