Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 16:00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Шүүхээс яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлолоо.

Олон нийтийн анхааралд хамгийн ихээр өртөөд буй энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нар өнөөдөр болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон юм.