Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Харин Засгийн газрын ээлжит хуралдаанаар маргааш үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор худалдаа, үйлчилгээний газрууд ямар хуваариар ажиллах талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна. 

СУПЕРМАРКЕТУУД
11 дүгээр сарын 8, 9-нд:

“Номин” салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана.

“Сансар” сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана.

“Имарт” их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана.

“Оргил” супермаркетийн салбарууд 09:00-22:00 цагт ажиллана.

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД
Алтжин бөмбөгөр 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:00

Бөмбөгөр худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-20:00

Да хүрээ авто машины зах 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нөөс ажиллана. Цагийн хуваарь: 09:30-18:00

Дүнжингарав худалдааны төв 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-19:00

Зуун айлын барилгын материалын төв 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00

Мишээл экспо 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:30-19:00

Нарантуул ОУХТ 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-18:00

Өгөөмөр зах 11 дүгээр сарын 7, 8, 9-нд амраад 10-наас хэвийн ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00

Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор 11 дүгээр сарын 8, 9-нд амарна. 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00

Хархорин худалдааны төв/зах 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00

Хүчит шонхор зах 11 дүгээр сарын 8-нд амраад 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 06:00-18:00

Sunday плаза 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:30.