Сайн байна уу, та нарын бодлоор 2 хүн гэр бүл болоход удам судар гэдэг тийм чухал уу. Манай нөхөр хэрүүл болгон дээр л намайг эцэггүй, удамгүй гээл янз бүрээр доромжилж дээрэлхэх юм.

Аав ээж хоёр нь бас тэгж хэлээд байдаг юм шиг байна. Өчигдөр манай ээжид салсан нөхрөө олж бараг удам судраа тодорхойл гэсэн байх юм. Ээж маань гомдоод хүүхэд бид хоёрыг аваад ирсэн юм. Гомдоод тэр гэр рүү дахиж явмааргүй санагдаад байх юм. Ингэж ах дүүсээ, ээжийгээ, өөрийгөө доромжлуулаад амьдарна гэж байхгүй биз дээ