Өвөрмөц хоолойгоороо өөрийн гэсэн сонсогчтой болсон дуучин Хишигдалай энэ зун тийм ч олон дуу гаргаагүй хэдий ч сүүлийн үед нам жим байсан тэрбээр тун удахгүй шинэ дуугаа сонордуулах гэнэ.

Фэйсбүүкээс илүү инстаграмд ихэнх цагаа өнгөрүүлэх болсон хэмээн тайлбарлах болсон дуучин бүсгүй энэ удаад ямар төрлийн дуу гаргах нь сонин байна. Хамгийн сүүлийн дуундаа нэлээд эротик төрх бүрдүүлснээс гадна дууны үг нь түүний хуучин найз залуучуудад зориулсан гэх яриа гарч байсан ч үүнийг эрс үгүйсгэн тайлбар хийж байсан билээ.