Энэ удаагийн “Mobile news”-ээр монголын рок попын ертөнцөд хэдийнэ өөрсдийн гэсэн орон зайг бий болгож өнгөрсөн онд 15-н жилийнхээ ойг нижгэр тэмдэглэж өнгөрүүлсэн “Sweetymotion” хамтлагийн дуучин Б.Ганболортой холбогдож “Дуучин Б.Ганболор эхнэр хүүхэдтэй хүнтэй учир ургуулж явжээ гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Сүүлийн үед хэвлэлүүдээр дуучин Ганболорын талаар эхнэр хүүхэдтэй хүнтэй учир ургуулж явсан, тун удахгүй хуримын зар дуулгах гэнэ гэх мэтээр үнэн худал нь мэдэгдэхгүй зүлйсийг бичицгээх болсон. Харин Ганболор дээрхи мэдээллийг ор үндэслэлгүй хэмээгээд бид Америкт уран бүтээлийн ажилтай явж байгаад өчигдөр ирлээ л дээ. Тэгээд эх орондоо байхгүй байсан хойгуур ийм балай юмнууд бичсэн юм байна л даа.

Би одоог хүртэл найз залуугүй явж байгаа. Уран бүтээлийн ажлууд их байгаа болохоор тун завгүй явна. Бид шинэ уран бүтээлүүдээ тун удахгүй цацах болно хэмээлээ.

Ийнхүү өнгөрсөн онд 15-н жилийнхээ ойгоо нижгэр тэмдэглэж өнгөрүүлсэн  “Sweetymotion” хамтлагийнхан тун удахгүй олон гайхалтай шинэ уран бүтээлүүдээ үзэгч сонсогч фенүүддээ толилуулах ажээ.

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш