Иргэд эрсдэлтэйг нь мэдсэн ч анхаарал болгоомжгүй байдлаас болж золгүй тохиолдлоор нас барсаар байна. Тухайлбал, энэ сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 2-р хороо 43-р байрны таван давхрын тагтнаас олсоор дамжин бууж байсан иргэн унаж нас барсан байна. Талийгаач 43 настай эрэгтэй хүн байсан аж. Хэргийг  Налайх дүүргийн цагдаагийн хэсгээс шалгаж байгаа юм байна.

Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж, эрсдэлтэй үйлдэл хийхгүй байж амь нас эрүүл мэндээ сахин хамгаална уу.