УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл ХУД-т байрлах KING TOWER-н 4 давхараас үсэрсэн байна. "YB" энтертайнмент-ын дэлгэцийн анхны уран бүтээл болох "Тэрбумын хэрэг" УСК-ны зураг авалтанд зориулж Онцгой Байдлын ажилчдын хатуу хяналтан доор тусгайлан бэлтгэсэн аврах гудас руу жүжигчин маань 5 давхараас үсэрсэн байна. Тэр ч бүү хэл машинд мөргүүлж, усанд сэлж, буудуулж, зодуулж олон хүнд зураг авалтанд орсон байна.

"Тэрбумын хэрэг" УСК нь залуу уран бүтээлчдийн чанар чансаа, эр зориг гээд бүхий л зүйлийг шалгасан уран бүтээл болсон ажээ. Энэхүү киноны нээлт 2018/11/16-нд болох ажээ.

 

"Тэрбумын хэрэг" УСК-ны уран бүтээлчид:

                Зохиолч, Найруулагч:...............................МУСТА А.Миеэгомбо

                Продюсер:................................................YB энтертайнмент

                Зураг авалт, эвлүүлэг, график:................Dual Zet Pro Agency

                Хөгжмийн зохиолч:..................................Н.Тэмүүлэн

                Дууны найруулгч:.....................................Г.Батжаргал

 

Дүрүүдэд:

                Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд

                Ардын жүжигчин А.Дашпэлжээ

                УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл

                УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Шинэбаяр

                УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал

                УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Одончимэг

                Жүжигчин МУСТА П.Баттөр

                Маск продакшны жүжигчин МУСТА Д.Дэлгэрсайхан нар болон бусад чадварлаг уран             бүтээлч нар оролцон тоглосон.