Зам тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн наймдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Тус яамны газрын дарга Г-г Төрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал олон удаа цохиж өшиглөсний улмаас амийг нь хохироосон гэх хэргийг шалгаж дууссаад яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт хэргийг шилжүүлжээ.
Уг хэрэгт Б.Махбалаас гадна тус газрын Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Лхагвасүрэнг мөн яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг гадуур шалгасан байна.