2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд суманд амьдарч байсан найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явахаар гараад одоог хүртэл сураггүй хэвээр байна. 

Тэгвэл түүний алга болсон хэрэгтэй холбоотой байж болзошгүй гурван сэжигтнийг илрүүлэн саатуулсан гэх мэдээлэл тараад байгаа юм. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Д.Сэржмядаг охины хэрэгт хэн нэгнийг холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй" гэх тайлбар өгчээ. 

Охин алга болсноос хойш хэдийн жил гаруйн хугацаа өнгөрөөд буй бөгөөд энэ хугацаанд уг хэрэгтэй холбоотой ямар нэгэн шинэ мэдээлэл байхгүй байгаа юм. 

Түүний алга болсон хэргийг тодруулбал: 

Д.Сэржмядаг охин хамгийн сүүлд алга болдог өдрийнхөө 12.30 цагийн үед ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг нь дуусч байсан учраас авч чадаагүй аж. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байжээ. Охиныг алга болсныг ар гэр нь мэдсэн даруйдаа орон нутгийнхаа цагдаад өргөдөл гаргаж, тухайн өдрийн 18.00 цагаас хойш 200 гаруй хүн, цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлсэн самналт хийсэн боловч олдоогүй юм. Охин Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн 3а ангид суралцдаг байсан ч тухайн өдөр сургууль дээрээ огт очоогүй байдаг. Охиныг хамгийн сүүлд гэрээсээ гараад сургууль руугаа явж байхыг хөрш айлынх нь хүүхэд харсан хэмээн мэдүүлжээ"

www.Seen.mn