TIMES.MN

Өнгөрсөн оны байдлаар Дэлхийн хэмжээнд 125 сая хүн чихрийн шижин өвчнөөр өвдөөд байна. Үүний 80% нь чихрийн шижин өвчний хэв шинжхоёр буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм.Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэгнь оношлогдоогүй байдаг бөгөөд эрт оношлох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс чихрийн шижин өвчний илрэх шинж тэмдэг, эрсдэлд хүчин зүйлийг мэдсэнээр   гэр бүлийн аль нэг гишүүн нь уг өвчнөөр өвдсөн буюу өвдөх эрсдэлтэй байгааг эрт таньж болно. 

Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний энэ өдөр тохиодог. Энэ жил Олон улсын чихрийн шижингийн холбооноос Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор тэмдэглэж байгаа юм. Өнөөдөр “Чихрийн шижин ба гэр бүл ” арга хэмжээг албан ёсоор улсын хэмжээнд нээлтээ хийлээ. Тодруулж хэлбэл Улсын I II,IIIэмнэлэг болон дүүргүүдийн эмнэлэг, орон нутгийн эмнэлэгт албан ёсоор нээлт хийж, иргэдэд чихрийн шижин өвчний талаарх  мэдээлэл , сургалт явуулж байгаа юм. Улсын Iэмнэлэгт болсон нээлтийн арга хэмжээнд НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал, П.Мөнхцэцэг нар оролцож, мэдээлэл, өгч лекц уншсан байна.

 Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгосноор та чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Харин таны  гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгийн чухалгэдгийг санах хэрэгтэй юм.