Тээврийн цагдаагийн албанаас дөнгөж сая шийдвэрээ өөрчилсөн тухай мэдээллийг өглөө. Маргааш буюу 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагийн автомашины дугаарын хязгаарлалтыг цуцалсан байна.

Уг нь 14:00 цагийн үед маргааш 4, 9-өөр төгссөн дугаартай автомашиныг дугаарын хязгаарлалтад хамруулна гэсэн шийдвэр гаргасан байсан юм.