АТГ-аас өнөө шөнө ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор баривчилгаа явуулжээ. Хас говь транс компанийн захирал Чагнаасүрэн, Жаргалант харваст компанийн захирал Л.Батсүрэн нарыг баривчилсан байна.  Жаргалан харваст компани нь Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нарын хамаарал бүхий компани бололтой. 

Харин Хас говь транс нь ямар нэгэн эзэмшилгүй бөгөөд хуурамч компанийн эрх үүсгэн зээл авсан байж болзошгүй юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Т.САЙХАН