Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат байна

Нийслэлд байсхийгээд л цахилгаан шат унаж хүн бэртэж, амиа алдлаа гэсэн мэдээлэл гардаг. Хамгийн гол ашиглалтын хугацаа дууссан аюултай шат унах тохиолдол их гардаг байна.
 
Өнөөдөр ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл элэгдэлд орсон сэлбэг хэрэгсэл нь байхгүй 150 гаруй цахилгаан шатаар иргэд айдастай зорчиж байна.
 
НМХГ-аас цахилгаан шатуудад шалгалт хийсэн бөгөөд хэд хэдэн орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж холбогдох газруудад нь мэдэгдсэн байгаа аж. Цахилгаан шатуудыг шинэчлэхгүй бол эрсдэл гарах аюултай байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын байцаагч хэлж байна.

Яагаад гэвэл огцом зогсох, гацах, өндрөөс унах зэрэг эрсдэлүүд гарах тул зарим орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглож, зогсоосон байгаа ажээ.

О.Сайхан
Оллоо.mn