“Universe Best Songs-2014” наадам зургаан хөтлөгчтэй болжээ

   Авьяаслаг залууст өөртөө итгэх итгэл, амжилт гаргах боломжыг олгодог “Universe Best Songs” наадам 6 дахь жилдээ, “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” хэмээх уриан дор зохион байгуулагдаж байна.

  Тэрээр авъяаслаг залууст урлагийн карьер бэлэглэж байдаг тус наадам энэ жилээс эрс шинэчлэгдэн өөрчлөгдөж үзэгчдэд хүрч эхлээд байгаа юм.

  Шинэчлэлийн тод илрэл нь “Universe Best Songs” наадмын эхэлсэн цагаас л нүүр царай нь болж явсан хөтлөгч Анууш, Одгэрэл нар энэ жил ажлаа залуу үедээ хүлээлгэн өгсөн юм. Тодруулбал, “Universe best songs” наадмын өмнөх оролцогчид болох Б.Өнөрзул, Б.Ган-Эрдэнэ, Н.Амаржаргал нар болон “UBS music” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчид Н.Хулан, Ц.Зэндмэнэ-Эрдэнэ, Шинэ-Учрал нар шинэ хөтлөгчдөөр тодорсон байна.

 photo IMGM4112_zps5a280741.jpg  photo IMGM4110_zps41429776.jpg  photo IMGM3970_zps47d3ef21.jpg  photo IMGM3969_zps5a73e6cc.jpg  photo IMGM3953_zpsbb14ca54.jpg  photo IMGM3951_zps32977062.jpg