Өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын давааны орчимд осолджээ.

Тодруулбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас 130 гаруй км-т Солонготойн давааны өвөрт  20:30 цагийн орчин төрийн албан хаагчид тээвэрлэж явсан суудлын машин гүүрний далангийн эрэг мөргөж осолдсон байна. Осол болох үед машинд нэг эмэгтэй, гурван эрэгтэй байсан бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор эмэгтэй ухаан ороогүй байгаа юм байна. Тэднийг нийслэлд авч ирэхээр нисдэг тэрэг Улаанбаатар хотоос хөдөлсөн аж.

Осолд орсон төрийн албан хаагчид төрийн албаны шалгалтаар явж байсан юм байна.