​Өчигдөр оройноос эхлэн иргэдийн дунд шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн яриа гарсан билээ. Үүнээс өмнө “”M-oil” шатахуун түгээх станцууд АИ-92 бензиний үнээ 1710 төгрөг болгосон байсан.

Тэгвэл өнөөдөр өглөөнөөс эхлэн "Жаст", "Магнай трейд", "Шунхлай" компани шатахууныхаа үнийг литр тутамд нь 20-40 төгрөгөөр нэмэгджээ. Дээрх гурван компани -80 шатахуунаа тус бүр литр тутмыг нь 20 төгрөгөөр нэмж, Аи-92 болон дизелийн түлшийг тус бүрд нь 40 төгрөгөөр нэмсэн үнээр худалдаж байна.

“Петровис” ХХК-ийн ШТС-уудаас А80 шатахууны үнэ литр тутамдаа 1550 төгрөг, АИ-92 1660, АИ-95 шатахуун 1890, харин дизель түлш литр тутамдаа 1790 төгрөгийн ханштай байна.

Шатахууны үнээ нэмсэн шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж алдагдал нь их хэмжээгээр өсөж буй тул шатахууны үнийг нэмэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг нэлээн хэдэн сарын өмнө Газрын тосны газар, ШӨХТГ-т хүргүүлсэнд байгаа аж. Шатахуун импортлогч компаниуд өнгөрсөн онд дунджаар долоон хувийн алдагдалтай ажилласан байна.