Улс тунхагласны 94 жилийн ойн өдөр өнөөдөр тохион бүх нийтээр амарч байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

НИТХ-ын тогтоолоор амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хөдөлгөөнд оролцоно гэж заасан. Харин жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэн бүх нийтээр амардаг уламжлалтай. Тиймээс иргэд баярын өдөр замын хөдөлгөөнд шинэ дүрмээ биелүүлэн соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.