Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр өнөөдөр тохиож буй. Иймээс Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд өнөөдөр амарч байна

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд бүх нийтийн баяраар амардаг. Өнөөдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байгаа тул хилийн боомтууд амарч буй юм. Харин  олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.