Энэ хэрэг жилийн өмнө  Чингэлтэй дүүргийн 4-р хороонд орших “Dream” зочид буудлын 44 тоот өрөөнд гарсан. Тухайн үед 13 нас 11 сар 24 хоногтой байсан Н.У гэдэг охиныг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Г болон “УББУ” компанид менежер Я.Б нар нь согтоогоод хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон.

Хэлтсийн дарга ах 40 настай бол менежер эр 47-той агаад хоёул Дорнод аймгийнх, нутгийн хашир “хандгай” нар аж. Дорнодын “ах” нар охиныг 13 настай гэж мэдээгүй хэмээн мэдүүлсээр иржээ.  Менежерийн мэдүүлснээр хохирогч нь найз гэх хамт байсан Отгончимэгтэй нийлэн өөрсдийгөө 16 настай гэж ойлгуулжээ. Мөн охидыг зочид буудалд хүчээр оруулаагүй, хориогүй, өөрсдөө хонох газар олж өгөхийг гуйсан гэдэг. Охид болон ах нар буудалд хоёр өдөр хоносон. Энэ хугацаанд буудлаас олонтоо гарч оржээ. Менежерийг гараад иртэл хохирогч нь бүх хувцсаа угаагаад хатаачихсан, угаалгын алчуураар биеэ ороосон байдалтай сууж байсан гэнэ. Гэхдээ тэд 13 настай охидыг буудалд оруулан архи уулгаж согтоосон нь тогтоогдсон. “Dream” зочид буудлынхан ч насанд хүрээгүй хүмүүсийг бичиг баримтыг нь шалгалгүйгээр үйлчилжээ.

Болсон явдлын тухайд хохирогч нь “.... гэнэт өвдөөд сэрэхэд Г ах миний дээр гараад гар дарж бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийчихсэн, өөрөө хөдлөөд байсан. Би болиоч гэж эсэргүүцээд түлхсэн. Гэхдээ би өөрөө согтуу, гараа даруулсан, тэр ах том бүдүүн биетэй учраас дийлээгүй. 5-6 минут миний дээр байж байгаад буугаад хажуугаар цаашаа хараад хэвтчихсэн..” гэжээ. Охин болсон явдлыг ээждээ хэлсэнээр эрүүгийн хэрэг үүсжээ. Эхлээд охин хоёр ахтай хоёулантай нь унтсан хэмээн мэдүүлсэн бол сүүлдээ зөвхөн менежер л хүчирхийлсэн болж таарчээ. Шүүх хурал дээр ч хэлтсийн экс даргыг ердөө оролдсон гэж мэдүүлсэн.

үргэлжлэлийг эндээс