УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гүтгэж, дарамталсан А-г цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Эх сурвалжаас тодруулахад 2018.11.28-ны өдөр ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст Х-2-3819 дугаартай хэрэг нээж УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өргөдлөөр Ш.Эрбол гэх байцаагч хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл иргэн А-нь Д.Гантулгаас мөнгө нэхэж шантаажилж дарамталсан хэрэгт эрүүгийн хуулийн 17-6, 21-2 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.