Төрийн байгуулагууд болон төрийн оролцоо хувьтай байгууллагуудад Аудитын шалтгалт хийэг билээ. Аудитын шалгалтаар илэрсэн алдаа оноо олон нийтэд ил байдаг билээ. Тэгвэл зарим байгууллага аудитаар илэрсэн зөрчлөө арилгаагүй улсад  маш их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй юм. Үүнийг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тогтоосон актын жагсаалтаас харж болно. Тухайлбал, Нийгмийн даатгалын сан 1 341 100 000 /нэг тэрбум  гурван зуун дөчин нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийн “хохирол” буюу төлбөр зөрчил гаргасан байх юм. Тодруулбал,

  • Батлагдсан төвсийг нийт дүнгээр нь хэтрүүлээгүй боловч  зардлын  ангилалыг хэтрүүлэн зарцуулсан нь өмнөх оны аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй нь 807 500 000 /Найман зуун долоон сая таван зуун мянга/төгрөг
  • Хувийн эмнэлэгтэй тооцоо буруу нийлсэн  10 700 000 /Арван сая долоон зуун мянга/ төгрөг
  • Эрүүл мэндийн нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлант онд 3 гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнээгүй 77 000 000 /Далан долоон сая/
  • 2012 онд хэрэгжсэн “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд зарцуулсан хөрөнгийн урьдчилгаа төлбөрийн гүйцэтгэлийн асуудлыг одоог хүртэл шийдвэрлэж ажиллаагүй, өмнөх  аудитын зөвлөмжийг тооцох 445 900 000 /дөрвөн дөчин таван сая есөн зуун сая/ төгрөгийн  төлбөр, зөрчил гаргажээ.

Үүнийг арай энгийнээр тайлбарлах юм бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан хэдийгээр  зөрчилгүй санал дүгнэлттэй гарсан ч хэд хэдэн анхаарч үзэх “асуудал”-тай гарсан үг юм.

Тодруулбал,  Нийгмийн даатгалын сангийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар:

  • Нийгмийн даатгалын сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 3,777.6 сая төгрөгийн өр төлбөр толилуулсан нь өмнөх оноос 172.9 сая төгрөгөөр нэмэгдсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8- д "төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх" гэж заасантай нийцэхгүй байна
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлант онд харилцагч байгууллагуудад шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн анхан шатны баримтыг түүвэрчлэн шалгахад анхан шатны баримтын бүрдэл дутуу 2,444.5 сая төгрөгийн зөрчил илэрсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно", 13.7-д "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэж заасантай тус тус нийцэхгүй байна.
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлант онд Нийслэлийн улсын ба хувийн эмнэлгүүд, эмийн сан, рашаан сувиллуудтай 311 гэрээ байгуулж санхүүжүүлсэн байна. Уг гэрээний гүйцэтгэлд явцын хяналт хийж хагас жилээр дүгнээгүй нь гэрээний 5.12-т "Нийгмийн даатгалын байгууллагын байцаагч, мэргэжилтнүүд хариуцсан эрүүл мэндийн байгууллагын өмнөх 2 жилийн гэрээний дүн, явцын хяналт дээр үндэслэн тухайн байгууллага дээр хагас жил тутам очиж, хавсралт 2-т заасан хяналт хийж, үнэлгээний хуудсаар дүгнэж, үр дүнг тооцон ажиллана", Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх", 5.1.5-д "хариуцлагатай байх" гэсэн зарчмуудтай тус тус нийцэхгүй байна.
  • Нийгмийн даатгалын сангийн харьяа 22 төсвийн төвлөрүүлэн захирагч, 3 төсвийн шууд захирагчдын нийт 25 санхүүгийн тайланг аудитад хамруулсан бөгөөд 23 санхүүгийн тайланд Зөрчилгүй санал дүгнэлт, 2 байгууллагын тайланд итгэл үзүүлсэн байна. Зөрчлийн нэгтгэлээр нийт 150,811.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн ба үүнээс 22.3 сая төгрөгийн зөрчилд 11 төлбөр барагдуулах акт, 33,938.3 сая төгрөгийн зөрчилд 16 зөрчил арилгуулах албан шаардлага тус тус тогтоож, 33,612.6 сая төгрөгийн зөрчилд 60 зөвлөмж өгч, 83,238.1 сая төгрөгийн алдаанд санхүүгийн тайланд 5 залруулга хийсэн байна. Дээрх зөрчлүүд нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6-д "Дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4-т "Үнэн зөв байх" гэсэн заалтуудтай тус тус нийцэхгүй байна гэсэн зөрчлүүд илэрсэн байх юм.

Энэ бол татвар төлөгч та бидний мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа нэг жишээ. Төрийн байгууллагуудын энэ мэт алдаа дутагдатай үйлдлүүдийг бид цувралаар хүргэсээр байх болно