Гудамжинд зөрөөд өнгөрсөн сайхан бүсгүйчүүд ихэнх нь царай муутай эрчүүдтэй цуг байх нь элбэг байдаг уу, зөрөөд өнгөрсөн хүн бүрийн толгойнд “дурлал сохор”, эсвэл “энэ охин сохор юм” гэхчлэнгээр бодогддог байж болох юм. Гэвч эрдэмтэдийн хийсэн судалгаагаар царай муутай нөхөртэй эмэгтэйчүүд илүү аз жаргалтай амьдардаг болохыг тогтоожээ.

АНУ-ын Флорида Стэйт их сургуулийн эрдэмтэд шинэхэн гэрлэсэн 113 хосын дунд судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь “царай муутай нөхөртэй” бүсгүйчүүд илүү аз жаргалтай байдаг болохыг илрүүлсэн юм.

Тус сургуулийн багш, Андреа Мелтцер болон Таниа Рэйнолдс нарын хамтарсан судалгаанд ихэнх нь 25 нас хүрээгүй 113 эмэгтэйгээс ярилцлага авчээ. Тэд судалгааныхаа үр дүнг илүү бодитой болгохын тулд бусад их сургуулийн туршлагаас санаа авсан аж.

Үр дүн нь:

Дур булаам нөхөртэй эмэгтэйчүүд үргэлж жингээ хасч, сайхан харагдах талаар санаа зовниж суудаг гэнэ. Энэ ангилалд багтсан бүсгүйчүүдийн ихэнх нь жингээ нэмэхээс айдаг, муухай харагдахыг үзэж чаддаггүй аж. 

Харин муухай нөхөртэй гэх ангилалд багтсан эмэгтэйчүүд энэ асуудал дээр санаа зовох нь бага байдаг бөгөөд өөртөө ямар нэг стандарт тогтоодоггүй. Ингэснээр бүсгүйчүүд илүү санаа амар, аз жаргалтай байдаг бололтой.

Эх сурвалж:unuudur.mn